Sunday, June 14, 2015

Хүүхдээ суулгалт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхдээ суулгалт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Эрүүл хүүхдийн дийлэнх нь төрснөөс хойш 24 цагийн дотор зунгагаа гаргаж эхэлдэг. Эхийн ангир уураг 100%-ийн найдвартай, аюулгүй “вакцин” гэдгийг бид сайн мэдэх бөгөөд энэ нь мөн хүүхдийн зунгагийг хөөж гаргах “туулгын” үүргийг гүйцэтгэдэг. Эхний 3 хоногийн дотор зунгаг бүрэн гарч дуусна. Үүнээс хойш дан хөхөөр хооллож буй нярай хүүхэд шингэвтэр шар, бижирмэгтэй бааж эхэлдэг. Харин хоногт баах баасны тоо хүүхэд бүрт өөр өөр байна. Зарим хүүхэд хөхүүлсний тоогоор бааж байхад зарим нь 3 хоногт 1 баана. Иймд эхний 1-2 сартайд дунджаар хоногт 4 удаа баадаг гэж үздэг. Баас хэвийн эсэхийг үнэлэхийн тулд хүүхэд биеийн жингээ хэрхэн нэмж байгаа, хөхөндөө сайн эсэх, гэдэс дүүрэх, бөөлжих, халуурах, зулай/нүд хонхойх, баасанд цус, идээ зэрэг эмгэг хольц байгаа зэрэг шинжүүд илэрч буйг заавал харгалзан үздэг.
Цаашид баасны тоо цөөрч (ээжүүд баасаа “хураах” гэж хэлдэг) нэгэн жигд тогтоцтой, алтан шар (тэжээвэр хүүхдийн хувьд боровтор) бааж эхэлнэ.

Thursday, June 11, 2015



ЭРҮҮЛ МЭНДИЙН ДОВТОЛГОО ЗААВАЛ ХЭВШҮҮЛЭХ 21 ДАДАЛ ОЛГОХ
Цусны даралтаа хэмжиж хянаж сурцгаая, айл өрх, албан байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх 21 хоногийн аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө


Зохион байгуулах үйл ажиллагаа

Хугацаа
Хамтран ажиллах байгууллага

Хариуцах эзэн
1
Цусны даралт хэмжих сургагч багш бэлтгэх сургалт сургалтын өмнөх дараах сонжуур боловсруулах   / гудамнаас 1 сайн дурын гишүүн сонгох /
Аяны хүрээнд IV дэх өдөр бүр
Сайн дурын идэвхитэн иргэд, гишүүд, клубууд
ӨЭМТ, нийгмийн ажилтан
2
ЭМГ-ын 122-р тушаалын дагуу эмч мэргэжилтнүүд хариуцсан байгууллагуудад ЭМД ЗААВАЛ ХЭВШҮҮЛЭХ ДАДАЛ цусны даралт хэмжилтийн талаар сургалт зохион  байгуулах
06 сарын 12 - 06 сарын 26 хүртэл
ӨЭМТ, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд
Эмч нар, нийгмийн ажилтан
3
Алтан тос үйлдвэр  сургалт зохион байгуулах
Аяны хүрээнд
Албан газар
Их эмч Д.Даваахорол  Нийгмийн ажилтан Д.Ундармаа
4
Геомаш төмрийн үйлдвэр сургалт зохион байгуулах
06 сарын 12 өдөр
Албан газар
Их эмч Б.Мөнхзул Нийгмийн ажилтан Д.Ундармаа
5
ДСЦТСХХК Сургалт зохион байгуулах
Аяны хүрээнд
Албан газар
Их эмч Д.Даваахорол  Нийгмийн ажилтан Д.Ундармаа
6
1-3-р багийн төв сургалт хийх
06 сарын 16 өдөр
Багийн төв
Их эмч Өлзийжаргал  Нийгмийн ажилтан Д.Ундармаа
7
1-3-р багийн иргэдэд сургалт зохион байгуулах
Аяны хүрээнд
Ахмадын тасаг
Нийгмийн ажилтан Д.Ундармаа
8
Айл өрхүүдийн цусны даралтын аппаратын судалгааг гаргах
Аяны хүрээнд

Нийгмийн ажилтан Д.Ундармаа
9
Аяны хүрээнд цусны даралтаа өөрсдөө хэмжиж сурцгаая өдөрлөг зохион байгуулах
06 сарын 26 өдөр
Ахмадын эмч, ӨЭМТ
Ахмадын эмч, ӨЭМТ, Нийгмийн ажилтан Д.Ундармаа